Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Батмөнх нар Сайхан-Овоо сумын иргэн, 104 настай ахмад настан Фронт хэмээх С.Цэгмидэд золгон хүндэтгэл үзүүлж, Ерөнхийлөгчийн гарын бэлэг болон аймгийн хүндэтгэлийн бэлгийг гардууллаа.
С.Цэгмид нь 1922 онд төрж, 104 насыг наслаад буй ч ухаан санаа цэлмэг, сэргэлэн сайхан хэвээр байгаа нь бахархал төрүүлэм байв. Тэрээр тэмээний баярын тухай баярлан ярьж, 80 нас хүртлээ эмнэг тэмээ унаж явсан дурсамжаа хуваалцсан юм.
АДМИН







Нийгэм









