Dark Light
Нийгэм | 2026-02-23

ЗАСАЛ НОМОО ЦАХИМААР АЙЛТГУУЛААРАЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Иргэд, сүсэгтэн олонд зориулан https://ailtgal.cplus.mn/ сайтаар дамжуулан засал номоо цахимаар айлтгуулж, уншуулах боломжийг бүрдүүлжээ.

Тодруулбал, иргэн та тус сайтад нэвтэрч засал номын айлтгал захиалах боломжтой бөгөөд айлтгуулсан номыг бүртгүүлсэн утасны дугаараар мэдэгдэх аж. Энэ нь орон нутгаас хол байгаа болон хийдэд биечлэн очих боломжгүй иргэдэд цаг хугацаа, зайнаас үл хамааран засал номоо уншуулах нөхцөлийг олгож буй юм.

Мөн XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн засал номыг шинийн 15-ныг хүртэл өдөр бүр айлтган уншиж байгаа бөгөөд сүсэгтэн олон цахимаар хамрагдах боломжтой байна.

Цахим айлтгал нь уламжлалт зан үйлийг орчин үеийн технологитой хослуулж, иргэдийн сүсэг бишрэлийн хэрэгцээг хялбар, хүртээмжтэй хэлбэрээр хангаж буй хэлбэр гэж хийдийн зүгээс онцоллоо.

Иймд иргэд цахим хэлбэрээр засал номоо айлтгуулж, ирж буй жилдээ өвчин зовлонгүй, амар амгалан байхыг бэлгэдэн ном уншуулах боломжтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22