Dark Light
Нийгэм | 2026-02-23

II СУРГУУЛИЙН СУРАГЧ, БАГШ НАР 108 БАРИНТАГ ӨРГӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч, багш нар Монгол Улсын Үндэсний Номын Сангийн хуучин судар номын сан хөмрөгт хадгалагдаж буй судар номд зориулан 108 ширхэг баринтгийг уламжлал ёсоороо өргөн барилаа.
Хоёрдугаар сургуулийн багш, сурагчид өөрсдийн урласан баринтгийг Үндэсний Номын Сангийнхаа хуучин судар номын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, бичиг номоо дээдлэх, хүүхэд багачуудад ёс уламжлалаа эрхэмлэх үзлийг төлөвшүүлэх үүднээс 2007 оноос хойш 20 дахь жилдээ Цагаан сарын баярын сар шинийн өдрүүдэд өргөн хандивлаж байна.
Энэ удаагийн 108 баринтгийг тус сургуулийн захирал, доктор Л.Цэнгэлмаа, нийгмийн ажилтан, багш нар, 12 дугаар ангийн сурагчдын хамт Үндэсний Номын Сангийн хамт олонд гардуулан өгөв.
Сурагчид гардуулан өгсөн баринтгийнхаа дээжээс судар ном баринтаглаж, Үнэт ховор номын музейг үзэж сонирхлоо.

Эх сурвалж | Монгол Улсын Үндэсний номын сан
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22