Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах үеэр тус улсын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Паг Юн Жү-тэй 2 дугаар сарын 23-ны өдөр Монгол, Солонгосын Гадаад харилцааны яам хоорондын Стратегийн уулзалт хийлээ.
Стратегийн уулзалтын үеэр талууд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээний идэвхийг хадгалах нь чухал болохыг тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна.
Талууд мөн хоёр улсын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тогтоод, дараагийн стратегийн уулзалтыг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирлоо.
Б.ЭНХЗАЯА






Нийгэм









