Dark Light
Нийгэм | 2026-02-23

7 НАСТАЙ ХҮҮ ГАЛААС 2 ДҮҮГЭЭ АВАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Баруунтуруун суманд өнгөрсөн 2 дугаар сарын 5-ны өдөр айлын гэр шатжээ. Тодруулбал ээжийгээ усанд яваад ирэх хооронд цахилгааны массаас үүдэн гал гарах үед 7 настай хүү Маргад-Эрдэнэ 2 настай, 6 сартай 2 дүүгээ гэрээс гаргаж амжжээ. Гурван хүүхэдтэй залуу гэр бүл дүн өвлийн хүйтэнд орон гэргүй хоцорсон ч элэг бүтэн байгаадаа талархаж байна. Өдгөө ах дүү, найз нөхөд, Баруунтуруун нутгийн зон олны сэтгэлийн дэмжлэгээр гэр оронтой болжээ.


Эх сурвалж | Увс телевиз
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22