Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 22:41 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай очиход 5 ханатай гэр болон доторх эд хогшил галд өртсөн байв. Мөн улсын дугааргүй мотоцикл, загварын ачааны автомашины дугуйны хэсэг шатаж, хураалттай байсан 5 ханатай өөр нэг гэр хайрагдсан байсныг алба хаагчид ажиллан унтраасан байна.
Гал түймрийн улмаас эд материалын хохирол учирсан бөгөөд галын шалтгаан нөхцөлийг холбогдох байгууллагууд тогтоохоор ажиллаж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







