Dark Light
Нийгэм | 2026-02-24

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВИЙН НЭЭЛТ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлтийн ёслол ирэх сард Улиастай Майхантын аманд байрлах шинэ цогцолбор төвийн байранд зохион байгуулагдана. 

Сургалт, хөгжлийн цогцолбор төв нь зорилтот бүлгийн иргэдэд боловсрол, хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бие даан амьдрах чадварыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй чухал бүтээн байгуулалт юм.

Тус төв нь нэг дор 200 хүртэлх иргэнд эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүй, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн үйлчилгээг цогцоор нь үзүүлж, нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлж байна. Нээлтийн үеэр өргөтгөлийн ажлын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын үр дүн, төвийн үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилт, төлөвлөгөөг танилцуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22