Dark Light
Нийгэм | 2026-02-24

ЦАГААН ДАРЬ ЭХ БҮТЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
МБШТ–Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн санаачлагаар XVII жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 7-ны бэлгэт сайн өдөр Цагаан Дарь эх бүтээх уламжлалт үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
 
Уламжлалт шүтээн урлалын бүхий л төрлийг хамруулсан энэхүү үйл ажиллагаанд урлахуй ухаанаар мэргэшсэн урлаачид болон сүсэгтэн олон оролцож байна.
 
Энэрэл нигүүлсэл, урт нас, амар амгалангийн бэлгэдэл болсон Цагаан Дарь эхийн шүтээнийг бүтээн, сүсэгтэн олны сайн сайхан, улс орон, хамаг амьтны энх амгаланг ерөөн дэлгэрүүлэх утга учиртай юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22