Dark Light
Нийгэм | 2026-02-24

СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ХЭЭРЭЭС ОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Жаргалант багийн "Өвөр хөндий" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/  Иргэн А нь /сэтгэцийн эмгэгтэй/ хоёрдугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим хажуу айлаасаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:40 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан хоёрдугаар сарын 23-ны өдрийн 01:55 цагаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:50 цагт сураггүй болсон газраас баруун урд зүгт 8 км-т, “Мухар-Эрэг” гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22