Dark Light
Нийгэм | 2026-02-24

14 ХОНОГТ 153 ХҮН УГААРТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн /2026.02.03-02.16/ тоон мэдээг танилцуулж байна. 

2026 оны 02 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж  үйлчилгээ авсан 153 тохиолдол мэдээлэгдсэн байна. 

Хордлого бүртгэгдсэн тохиолдол байршлаар авч үзвэл: 

Нийт тохиолдлыг байршлаар нь авч үзвэл Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Төв аймаг, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэг, Баянгол дүүрэг, Хан-Уул дүүрэг, Налайх дүүрэгт тус тус бүртгэгдсэн байна. 

Үүнээс: Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Ховд аймагт 14 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Угаарын хий гэж юу вэ?
  • Харагдахгүй
  • Сонсогдохгүй
  • Үнэртэхгүй
  • Амны хаалтад шүүгдэхгүй
  • Угаарын хий мэдрэгчид мэдрэгдэнэ.

Эх сурвалж | НЭМҮТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22