Dark Light
Нийгэм | 2026-02-24

НИТХ: НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг 11 асуудлыг хэлэлцэнэ.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  1. Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  2. Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  3. Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх асуудлыг дэмжих тухай
  4. Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  5. “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  6. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  7. Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай
  8. Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай
  9. Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  10. Барилга байгууламж балансаас баланст шилжүүлэх тухай
  11. Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлөх тухай

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22