Dark Light
Нийгэм | 2026-02-24

МАРГААШ АВТОМАШИНЫ АЗЫН ДУГААРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Автомашины азын дугаарын дуудлага худалдаа хоёрдугаар сарын 25-ны өдөр 10:00, 12:00, 14:00, 16:00 цагуудад зохион байгуулагдана. 

Иргэн та дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцоно. Үүнд:
  • Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө auction.transdep.mn системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
  • Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
  • Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
  • Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
  • Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу ажлын 7-10 хоногт буцаж орно.


Эх сурвалж | Автотээврийн Үндэсний Төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22