Дорнод аймгийн Онцгой комисс өнөөдөр /2026.02.24/ хуралдаж, цаг агаарын аюулт үзэгдлийн талаар мэдээлэл сонсож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Мэргэжлийн байгууллагын мэдээгээр өнөө шөнө буюу 2026 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 25-ны өдөр нийт нутгаар цас орж, салхины хурд секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Нөхцөл байдалтай уялдуулан Чойбалсан хотоос Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн, Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот сумдын чиглэлд зорчих автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, орон нутгийн чанартай автозамыг хаах шийдвэрийг гаргалаа.
Мөн Халхгол сумын нутаг дэвсгэрт нэмж цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул тус чиглэлийн автозам хаасан хугацааг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20:00 цаг хүртэл сунгалаа.
Түүнчлэн Чойбалсан хотоос 6 чиглэлд зорчих автозамыг ковш машинаар нээх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна.
|
Эх сурвалж
| Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
|
АДМИН







Нийгэм








