Оюу Толгой ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу ИНД-102 “Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт” дүрмийн хүрээнд холбогдох хяналт, шалгалтыг зохион байгууллаа. Гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны хүрээнд АХУ-39/25 дугаартай удирдамж, хяналтын хуудасны дагуу тус компанийн Удирдлагатай тоног төхөөрөмжийн нэгжийн баримт бичиг, үйл ажиллагаанд газар дээрх үзлэг шалгалт гүйцэтгэсэн байна.
Мөн DJI FlyCart 30 маягийн алсын зайн хүндийг өргөгч, харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах Autel EvoMax 2 Security (RPAS 027) зэрэг хүнгүй агаарын хөлгийн өдөр, шөнийн үзүүлэх нислэгүүдэд хяналт тавьж, нислэгийн аюулгүй ажиллагаа, үйл ажиллагааны бэлэн байдлыг үнэлэв.
Хяналт шалгалтын үр дүнд НТ-43/25 дугаартай Байцаагчийн нэгдсэн тайланг гаргаж, холбогдох шаардлагыг хангасан гэж үзэн ИНЕГ-ын даргын ХАХ-02 дугаартай Зөвшөөрлийн гэрчилгээг олголоо.
Цаашид Иргэний нисэхийн ерөнхий газар нь хүнгүй агаарын хөлгийн үйл ажиллагаанд тавих хяналт, зохицуулалтыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж, аюулгүй ажиллагааг хангуулан ажиллах юм.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









