Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли болон IFC суурин төлөөлөгч Матьё Давид Лё Блан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Талууд энэхүү уулзалтаар Багахангай – Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын Хөшигийн хөндий дэх терминалын эхний ээлжийн суурь дэд бүтцийг байгуулахад Дэлхийн банкны зүгээс гаргах хөрөнгө оруулалт, санхүүжилт, үүнтэй холбоотой Дэлхийн банкны дүрэм журамд оруулах өөрчлөлт, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх асуудлын талаар өргөн хүрээтэй санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан хоёр төлөөлөгчийг Монголд ажиллаж байгаад талархал илэрхийлээд, “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл” амжилттай хэрэгжиж байгааг дуулгасан юм.
Энэ үеэрээ тус төслийн хүрээнд Багахангай – Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын Хөшигийн хөндий дэх терминалын эхний ээлжийн суурь дэд бүтцийг байгуулж, хөрөнгө оруулах саналыг тавилаа.
Суурин төлөөлөгч Таехюн Лигийн зүгээс дээрх асуудлыг Дэлхийн банкны удирдлагын түвшинд яаралтай танилцуулж, олгох санхүүжилтээс байж болох хэмжээнд нь төмөр замын терминалд зарцуулахаа илэрхийлсэн байна.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









