Dark Light
Нийгэм | 2026-02-24

ЗАГАС: САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД АНХААРАЛТАЙ ХАНД

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

2026 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Алдаа гарсан бол асуудлаа түргэн залруулж, хамтрагч нартаа учирлаж ойлгуул. Эрсдэл гаргаж байгаад ч болов үр дүнд хүрнэ. Юу ч болж байсан хамаагүй өөртөө итгэж, дотоод сэтгэлээ дага. Харин уучлалт гуйх гэж байгаа бол өөрийн гэмээ ухаарсан байх нь хамгийн чухал. Ихэнх хүмүүсийн хувьд өнөөдөр олон амлалтын ард гарахыг хичээх болно. Сэтгэл хөдөлгөөнөөр дүүрэн романтик харилцаа байх ч удаан үргэлжлэхгүй бололтой.

Үхэр: Хол замд гарах бол тээврийн хэрэгслийн эвдрэл гарч магадгүй тул болгоомжтой бай. Авто замын хөдөлгөөнд анхааралтай оролц. Учир нь танаас бусад хүмүүсийн аюулгүй байдал шууд хамааралтай байна. Хэрэв мэдлэг чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бол тохиромжтой үе. Өөрийн эргэлзээ, орчин тойрны эсэргүүцэл зэрэг нь саад болохыг бүү хүлээн зөвшөөр.

Ихэр: Өөрчлөлт шинэчлэлт хийх боломж таны өмнө байна. Өөдрөг гэгээлэг бодолтой байвал хүсэл мөрөөдлөө биелэх эхлэлийг тавьж чадна. Гэхдээ хэт өөдрөг хандлага дараа нь хүлээлтэд хүрдэггүйг санаарай. Элдэв шүүмжлэл дундуур явж байж өөрийн хүссэн амжилтдаа хүрэхийг ойлго. Хийж буй ажилдаа дур сонирхол төрөхгүй байвал мэргэжлийн сэтгэл зүйчтэй харилцан ярилцах нь таатай байна.

Мэлхий: Мөнгө орж л байдаг гарч л байдаг тул зарим үед зоригтой хөдлөхөөс бүү эмээ. Гэхдээ төлбөрийн нөхцөлөө тохирч чадахгүй байгаа бол дахин гэрээ хэлэлцээр хийх нь зөв. Хэрвээ сонирхолтой ажлыг хамгийн доод түвшнээс нь болов эхлэх боломж гарвал өөрийгөө сориод үз. Удахгүй дээшилж, дэвжиж чадна. Зарим үед хатуу шүүмжлэлийг тэсэж гар. Зарим амлалтаа мартсан эсвэл багагүй хугацаагаар хойшлуулсан байж магадгүй.

Арслан: Санхүү мөнгөтэй холбоотой саад бэрхшээл гарч болзошгүй. Таны эрч хүч өнөөдөр өсөн нэмэгдэх болно. Сайхан боломжийг хаанаас ч олно. Хэдий нөхцөл байдал хүндэрч, тулгамдсан асуудал гарсан таныг ердийнхөөс илүү сандаргаж чадахгүй. Харин чухал шийдвэр гаргахаа өнөөдөртөө тэвч. Тооцоолоогүй саад тохиолдож магадгүй.

Охин: Өнөөдөр дадсан сурсан, үр өгөөжтэй арга барил амжилт авчирна. Гэхдээ үзэл бодол тань өөрчлөгдсөнөөр аливааг өөрөөр харна. Ерөнхийдөө цовоо сэргэлэн биш уйтгарласан мэдрэмжтэй байна. Санаа бодлоо тэмдэглэж ав. Цаашид сурч мэдэх, олны үйл ажиллагаанд оролцох зэрэгт хэрэг болно. Завгүй ажлаас боломжтой бол амралтаа ав.

Жинлүүр: Олон нийтийн анхаарлыг өөртөө татах эрч хүчтэй байх хэрэгтэй. Гүйлгээ хурц ухаан бусад хүмүүст өөрийгөө таниулахад тусална. Ирээдүйдээ хэрэгтэй үнэлж баршгүй туршлагыг олж авна. Хамт олондоо өөрийн авьяас чадвартайгаа гэдгийг харуулж, хир их ирээдүйтэй вэ гэдгээ нотол. Таны сайн үйл цаг хугацаа өнгөрөх тутам хүн бүхэнд эргэж санагдахгүй бололтой. Иймээс өөрийнхөө төлөвлөгөөг л анхаар.

Хилэнц: Олон нийтийн ажил хийж, сайн дурын байгууллагад тусалдаг хүмүүст өнөөдөр сайхан боломж ирэх болно. Од эрхсийн нөлөөгөөр сайн талаа харуулахыг хүснэ. Таны хичээл зүтгэлд урамшсан хүмүүс сайхан харилцаатай байна. Харин хэцүү амлалт өгөхдөө болгоомжтой бай. Хайр дурлалын харилцаандаа анхаарал тавьж хосууд бие биеэ сонсохыг хичээ. Шинэ амьдрал эхлэх гэж буй залуу хүмүүс төлөвлөгөөгөө өөрчлөх магадлалтай. Мөрөөдсөн амьдралын үнэ өртөг өндөр байвал хүсэн хүлээж буй найдвараа бага зэрэг бууруул.

Нум: Таны хувьд цаашдын амьдралаа шинээр тодорхойлох, ур чадвараа дээшлүүлэх зэрэг нь чухал байх болно. Санхүүгийн асуудлыг шийдэхээ хойшлуул. Ямар ч хөлс дуслуулалгүйгээр ололт амжилт ирнэ гэдэгт итгэх хэрэггүй. Хурал цуглаан олон нийтийн арга хэмжээнд хэт идэвх бүү гарга. Үзэл санааны зөрчлөө бүү хурцатга. Найз нөхдийн хүрээнд хаа нэгтээ сууцгааж сонирхолтой хүмүүстэй танилцах болно. Өөрийнхөө сайн талуудыг харуулж бусдыгаа хөгжөө.

Матар: Авьяас чадвараа хөгжүүлж чадвал илүү амжилтад хүрч болохоо ойлгоно. Урьдын адил жижиг сажиг зүйл хийн өдрийг өнгөрөөх нь сэтгэл санааг сэргээхгүй гэдгийг ойлго. Ойр тойрондоо биечлэн үзүүлж буй үлгэр дуурайлалдаа санаа зовно. Таныг үнэлдэг хэн нэгэнд буруу ойлголт өгөхгүй байх нь чухал санагдана. Дотоод ертөнцийнхөө талаар та бусадтай санал солилцох хүсэл төрж магадгүй.

Хумх: Түншүүдтэйгээ хамтран явуулах ажил хэрэг тань бүтэмжтэй байх болно. Хэрэв хамтын ажиллагаанд алдаа гарвал бусдын буруутгахыг бодохгүй бай. Зарим таагүй хандлага нь таныг эвгүй байдалд оруулж, санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй. Зөн билэг мэдрэмж өндөр байх болон хамтын чармайлт гаргах зэрэг нь ажлаа илүү хурдан бүтээх боломж өгнө.

Загас: Хамтран ажиллах санал эерэг хариу авах болно. Баримт бичгийг дахин нягтлан шалгаж, ялангуяа санхүүгийн төлөвлөгөөнд анхааралтай ханд. Хэлэхээс хийх нь амаргүй ч гаргасан алдаагаа ухаарч, уучлалт гуйхад бэлэн бай. Холын аян замд гарахтай холбоотой бэлтгэл ажил чухал тул эрсдэлээс сэргийлж сайн шалга. Эрүүл мэнд болон хувийн аж амьдралд асуудал гарч магадгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22