Dark Light
Нийгэм | 2026-02-24

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛООГҮЙ 

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж, нэр бүхий шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах болон торгох ял шийтгэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулдаг бөгөөд талууд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй.

2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар хэргийн оролцогч нарт шүүхийн шийдвэрийг бичгэн хэлбэрээр гардуулах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.


Эх сурвалж | Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22