Монгол орны нийт газар нутгийн 72% нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 7.5 см, цасан дахь усны нөөц 12.5 шоо.км байна.
Халх гол, Мэнэнгийн тал, Туул, Шишхэд, Хэрлэн, Увс нуур-Тэс гол, Орхон, Хануй, Умард говь, Хяргас нуур-Завхан гол, Хараа, Онги, Идэр, Таац зэрэг голуудын сав газрын 80-95 хувь нь цастай байгаа бөгөөд цасан дахь усны нөөц нь дунджаар 8.5 шоо.км, мөн Улз гол-Хөх нуур, Чулуут, Үенч, Бодонч, Хар нуур-Ховд гол, Сэлэнгэ мөрөн, Онон, Бөөнцагаан-Байдраг, Дэлгэрмөрөн, Хөвсгөл нуур, Эг зэрэг голуудын сав газрын 50-80 орчим хувь нь цастай, цасан дахь усны нөөц дунджаар 3.5 шоо.км байгаа юм.
Иймд урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









