Dark Light
Нийгэм | 2026-02-25

"БРИТАНИ ДАХЬ МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН ӨВ” НОМЫН НЭЭЛТ ИБУИНХУ-Д БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яаманд “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Британид хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг нэгтгэсэн “Британи дахь Монголын түүх, соёлын өв”номын нээлт боллоо.
Төслийн удирдагч Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун нээлтийн үеэр номыг хамтран бичсэн нийт судлаачид болон байгууллагуудад талархалаа илэрхийлж төслийн ач холбогдлын талаар ярилцаж номын дээжээс ирсэн зочдод гардуулан өглөө.
Ёслолын арга хэмжээг ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх нээж хэлсэн үгэндээ Монголын түүх, соёлын нандин өвүүдийг эрэн сурвалжилж, урт хугацаанд мэргэжлийн түвшинд нарийн судлан нийтлэн хэвлүүлсэн нь Монголын ирээдүй хойч үе болон олон улсад түүх, соёлоо сурталчлан таниулах төдийгүй Монгол-Британийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд оруулж буй чухал алхам” гэдгийг онцлов.
Уг арга хэмжээнд төслийн баг хамт олон, Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Фиона Блайт, Британийн хамтран ажилладаг байгууллагуудын болон Монголчуудын төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22