Энэ оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байгалийн гамшигт үзэгдэл болох хүчтэй цасан шуурга шуурч, онцгой нөхцөл байдал үүсээд байна. Шуурганы улмаас айл өрхийн хашаа, хороо, мал цасанд дарагдах, сум хоорондын болон орон нутгийн зам, гүвээ даваа хаагдсан нөхцөл байдалтай үүссэн.
Аймгийн Засаг даргаас Улсын Онцгой комисс, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар луу илгээсэн хүсэлтийн дагуу Халхгол сумын цасанд дарагдсан айл өрхүүдэд туслахаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас 4 нэгж техник 20 хүн, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дугаар тусгай салбараас 6 хүн, 1 нэгж техник, мөн Хилийн цэргийн 0306 дугаар ангиас тус тус хүн хүч, техник хэрэгслийн дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна.
Мөн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Байгалийн гамшигт өртсөн малчдад аймгийн аюулгүйн нөөцөөс 18 тн хивэг, 5 тн эрдэс тэжээлийг олгохоор хүргүүлж байна.
АДМИН







Нийгэм









