Dark Light
Нийгэм | 2026-02-25

БУЙР НУУРЫН МӨС ЦӨМӨРЧ, 4 ХҮН НАС БАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Фото зургийг | ai
Дорнод аймгийн “Буйр нуурт автомашин живлээ” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 02 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн болон Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн ажиллаж, 34 настай, эрэгтэй “Ч” Toyota Prius маркийн автомашиныг жолоодон Буйр нуур дээгүүр зорчиж явахад хар хил үүсэж, мөс цөмөрч 2-34 насны дөрвөн хүн автомашинтайгаа живж нас барсан болох нь тогтоогдоод байна.
Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Ослын улмаас живсэн автомашины байршлыг тогтоосон бөгөөд гаргаж авах ажиллагаа түр зогссон байна. Дорнод аймгийн гүний шумбалтын аврагчид эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа ч салхи, цасан шуурганы улмаас шумбах боломж хязгаарлагдаад байна.
Нуурын ёроол руу усан дрон илгээж авсан мэдээллээр автомашины хаалга хаалттай, цонх нь бүтэн байгаа нь тогтоогджээ. Харин зорчигчид автомашин дотор байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж эх сурвалж мэдээллээ.
Мэргэжлийн байгууллагуудаас нуур, гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй, тогтворгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22