Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:
Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Чаминчулуун: Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Сутайнбуянт” ХХК-ийн Ч:46 (Улаанчулуут-Вокзал) чиглэлд үйлчилдэг жолооч нар өөрсдийн санаачилгаар автобусны эцсийн зогсоол орчмыг цэвэрлэж, өөрсдөө материалаа гарган бие засах газартай болгосон байна. Ажлын амжилт хүсье. Баярлалаа.
Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Наран: Ч:40 (Алтан тариа-Улаанхуаран) чиглэлд явж байсан “Блюбус” ХХК-ийн 4-034 гарааш дугаартай автобусны жолооч Б.Баярбаатар нь өндөр настай хүнтэй маш сайхан харьцаж, сайхан үйлчилж байгаад үнэхээр их баярлалаа.
Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Д.Пүрэвсүрэн: Ч:53 (Яармаг-Ард кино театр) чиглэлд явж байсан "Эрдэм транс " ХХК-ийн 13-157 гарааш дугаартай автобусны жолооч Б.Амаржаргалд маш их баярлалаа. Автобус нь маш цэвэрхэн тухтай, зүйр цэцэн үг хэвлээд наасан байсан нь маш их таалагдлаа, сэтгэгдэл өндөр үйлчлүүллээ.
Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Цэнд-Аюуш: Ч:15 (Нисэх-5 шар) чиглэлд явж байсан "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-065 гарааш дугаартай автобусны жолооч Ч.Бадамдорж хүүгийн маань мартаад буусан утсыг олж хямгадаад бидэнд хүлээлгэж өгсөнд баярлалаа.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ц.Отгон: Ч:41 (Баруун салааны эцэс-Халдвартын эмнэлэг) чиглэлд явж байсан 11-020 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Трансбус ХХК-ийн жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож, дахин зөрчил гаргахгүй ажиллахыг сануулав.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Сэлэнгэ: Ч:28 (Сэлх-Ард кино театр) чиглэлд явж байсан 25-093 гарааш дугаартай автобусны жолооч нь "4-р дэлгүүр" автобусны зогсоолоос хүнээ авахгүй явсан.
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ийн жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн: Ч:34 (Шар хадны эцэс-ТЭЦ3) чиглэлд явж байсан 7-043 гарааш дугаартай автобусны жолооч нь хоёр удаа шалтгаангүй тоормослосон. Шаардлага тавихад өөдөөс хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: Мяралзаа ХХК-ийн диспетчер Б.Туулд жолооч Д.И-н зөрчлийг шалган шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг нь өгч эргэж мэдэгдэх үүрэг өгөв.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Д.Цэцэгмаа: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-124 гарааш дугаартай автобусны жолооч автобусны зогсоол руу орж хүнээ авахгүй явах гэхэд нь дагаж гүйсээр байгаад суусан. Тус жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: ЭМСИД ХХК-ийн жолооч Ө.Б-д ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцож, цаашид дүрмийн дагуу ажиллахыг сануулав.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Ж.Даваасүрэн: Ч:55 (Дэнжийн 1000-ын эцэс-Зайсан) чиглэлд явж байсан 13-255 гарааш дугаартай автобусны жолооч намайг шахаж, хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: Иргэний үрүүлсэн гомдлыг шалгахад гомдол гаргагчийн буруутай үйлдэл нөлөөлсөн тул жолоочид зөрчлийг дахин гаргахгүй байхыг сануулж зөвлөгөө өгсөн.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Эрдэнэчимэг: Ч:65 (Зайсан-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 19-062 гарааш дугаартай автобусны жолооч автобусны зогсоолоос 50 метрийн наана зогссон. Шаардлага тавьсан чинь хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: ЭМСИД ХХК-ийн жолооч Х.Э-д ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцож, цаашид дүрмийн дагуу ажиллахыг сануулав.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Уранболор: Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав худалдааны төв) чиглэлд явж байсан 13-274 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн ашиглалтын инженерт жолоочийн зөрчлийг шалган шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг нь өгч, эргэж мэдэгдэх үүрэг өгсөн.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Наран: Ч:40 (Алтан тариа-Улаанхуаран эцэс) чиглэлд явж байсан 4-044 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд цайны цаг болсон тул цайндаа ороод 19:51 цагт хөдөлсөн. Автобус хөдлөхөд буудал дээр хүн байгаагүй.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Түвшинбаяр: Ч:75 (Архивын ерөнхийн газар-5 шар) чиглэлд явж байсан 3-014 гарааш дугаартай автобусны жолооч цайндаа орно гээд Буянт-Ухаа спорт цогцолбор зогсоол дээр буулгасан.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд хүнээ буулгаж, суулгаад дотроо хүнтэй хэвийн үйлчилгээнд ажилласан. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Отгонцэцэг: Ч:33 (Хайрхан хөгжлийн төв-Сансар ШТС) чиглэлд явж байсан 1-084 гарааш дугаартай автобус эцсийн зогсоолоос дөнгөж явах гэж байхад нь гүйж очоод суусан чинь элдэв үгээр доромжилсон.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд жолооч хэл амаар доромжлоогүй байна. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Амарсайхан: М:2 (Зунжин худалдааны төв-МУБИС) чиглэлд явж байсан 14-002 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Авто терминал трейд” ХХК-ийн диспетчер Нарангэрэлд асуудлыг шалгаж, шийдвэрлэж гомдол гаргагчид хариу өгч ажиллахыг мэдэгдэв.
Иргэний гомдол: Иргэн Мөнхмаа: Ч:40 (Алтан тариа-Улаанхуаран эцэс) чиглэлд явж байсан 4-050 гарааш дугаартай автобусны жолооч хоёр ч буудлаас хүнээ аваагүй. Алтан тариан эцсийн буудлаас настай хүн суулгах гэсэн зогсоогүй, шууд яваад өгсөн.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд буудалд хүн байгаагүй. Буудлын бус газар нэг эмэгтэй гүйн ирж хаалга тогшсон.
|
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|
АДМИН








Нийгэм








