Dark Light
Нийгэм | 2026-02-25

ХАВРЫН ШАР УСНЫ ҮЕРЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 72% нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 12.5 шоо.км байна. Жишээлбэл Халх гол, Мэнэнгийн тал, Туул, Шишхэд, Хэрлэн, Увс нуур-Тэс гол, Орхон, Хануй, Умард говь, Хяргас нуур-Завхан гол, Хараа, Онги, Идэр, Таац зэрэг голуудын сав газрын 80-95 хувь нь цастай байгаа бөгөөд цасан дахь усны нөөц нь дунджаар 8.5 шоо.км, мөн Улз гол-Хөх нуур, Чулуут, Үенч, Бодонч, Хар нуур-Ховд гол, Сэлэнгэ мөрөн, Онон, Бөөнцагаан-Байдраг, Дэлгэрмөрөн, Хөвсгөл нуур, Эг зэрэг голуудын сав газрын 50-80 орчим хувь нь цастай, цасан дахь усны нөөц дунджаар 3.5 шоо.км байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22