Dark Light
Нийгэм | 2026-02-25

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК АГААРЫН БОХИРДОЛ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Азийн хөгжлийн банкны Хүрээлэн буй орчин болон карбоны зах зээлийн мэргэжилтэн Шохей Окано Монгол-Японы Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хамтарсан кредитийн механизмын уулзалтад оролцохоор манай улсад иржээ. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулах Монгол Улсын үндэсний хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл авах, хамтран ажиллах боломжийн талаар ярилцахаар өнөөдөр Агаарын бохирдлын бууруулах Үндэсний хорооны Ажлын албанд ирж, удирдлагуудтай уулзалт хийлээ.
Япон улс сүүлийн 10 жилд нүүрсний хэрэглээг багасгаж, нүүрсхүчлийн хийг бууруулахад анхааран ажиллаж байна. Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Өөр ямар чиглэлд хамтран ажиллавал агаарын бохирдлыг бууруулахад бодит ажил болохыг тодруулж байна.
Ажлын албаны дарга С.Даваасүрэн Улаанбаатарын хотын 200 орчим мянган айл өрхийн ихэнх нь дулаалга хангалтгүй. Төр бүгдийг дулаалах боломжгүй. Тиймээс олон улсын байгууллагуудтай айл өрхийг дулаахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Азийн хөгжлийн банк нь сэргээгдэх эрчим хүч, газрын гүний дулааны технологийг дэмжих бодлого баримталж буй аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22