Dark Light
Нийгэм | 2026-02-25

ХӨВСГӨЛ НУУР ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох саналыг орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс олноор ирүүлснийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, Хөвсгөл нуур Төрийн тахилгатай боллоо.
Хөвсгөл далай ээж нь Монгол түмний бахархал болсон байгалийн хосгүй үнэт өв бөгөөд олон мянган жилийн түүх, домог шүтлэг, байгалийн унаган төрхийг хадгалсан ариун газар. Төрийн тахилгатай болгосноор нуурын ай сав дахь байгалийн цогцолборт газар нутгийг унаган төрхөөр нь хадгалах, ойр орчмын газар нутагт амьдарч байгаа иргэдийн түүх, аж төрөх уламжлал, нуураа хамгаалж ирсэн соёл, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх юм.
Хөвсгөл нуур нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа эзэлдэг, 2 сая гаруй жилийн өмнө үүссэн байгаль эхийн давтагдашгүй гайхамшигт бүтээл юм. Тиймээс 2022 онд ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн хүрээнд нөөц газарт албан ёсоор бүртгэсэн байдаг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22