Луврын музейн захирал Лоренс де Карс өнгөрсөн онд болсон ойролцоогоор 100 сая ам.доллар үнэлгээтэй титэм, эрдэнийн чулууны хулгайн хэргийн дараа огцорлоо. Уг хэргийг хэвлэлүүд “зууны дээрэм” гэж нэрлээд байгаа юм.
Эммануэль Макрон түүний огцрох хүсэлтийг хүлээн авч, “Дэлхийн хамгийн том музей тогтвортой байдал, шинэ эрч хүч шаардлагатай энэ үед хариуцлагатай шийдвэр гаргалаа” хэмээн үнэлжээ.
Де Карс өмнө нь музейн Аполло галерейд хулгайч нар нэвтэрсний дараа Францын Соёлын сайд Рачида Дати-д огцрох өргөдлөө өгч байсан ч тухайн үед татгалзсан хариу авч байв. Тэрээр тухайн үед “Дэлхийн хамгийн том музейд байж боломгүй, хуучирсан, огт байхгүйтэй адил техникийн дэд бүтэцтэй” байсныг хүлээн зөвшөөрч байсан юм.
Өнгөрсөн жил Луврын музейн ажилтнууд хяналтгүй олноор нэвтрэх жуулчид, ажиллах хүчний хомсдол, хөдөлмөрийн таагүй нөхцөлийн талаар гомдол гаргаж, ажил хаялт хүртэл зарлаж байжээ.
|
Эх сурвалж
| CNN
|
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









