Dark Light
Нийгэм | 2026-02-25

ХОНЬ: ТАНЫ ЭРЧ ХҮЧ НЭМЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

2026 оны хоёрдугаар сарын 26-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Таны эрч хүч нэмэгдэх бөгөөд үүнийг зөв зүйлд чиглүүл. Аливаа зүйлийн гүнд орж ажлыг гүйцэтгэх чадвар тань зарим нэг нэн шаардлагатай судалгаа шинжилгээг хийхэд том тус хүргэх болно. Сэтгэл хөдлөлөө хяна. Шинэ ажил эхлэхэд төдий л таатай бус. Мөнгө санхүүгийн байдалд таагүй нөлөө үзүүлэх тодорхойгүй зүйлд оролцохоос сэргийл. Яарсан санал санаачилга бүтэлгүйтэж материаллаг алдагдалд оруулж болзошгүй.

Үхэр: Өнөөдөр яаралтай шийдвэр гаргах болон эрсдэлтэй үйл ажиллагааг эхлүүлэх хэрэггүй. Дажгүй азтай байсан ч эрсдэлээ тооцоолон азын сугалаа, мөрий тавихад оролцох хэрэггүй. Хайр дурлалын харилцаа зүгээр нэг төдий болон хувирч магадгүй. Та сэтгэлзүйч дээр оч. Ингэснээр та алдаж байсан зүйлээ олж мэдэж магад.

Ихэр: Та өөрийн үзэл бодлоо бусдад тулган хүлээлгэхийг хичээх бололтой. Тохиромжтой цагтаа л өөрийн дотоод мөн чанарыг ил гаргаж сураарай. Нэгэнт бүтээгүй зүйлийг одоо болж бүтнэ гэж эндүүрэх хэрэггүй. Таны эрч хүч өнөөдөр их байгаа ч хаа хамаагүй нэр төрөө дуурсгах гэж хичээх хэрэггүй. Бусад хүмүүсийн алдаа, хачин аашийг тэвчих тэвчээр тань тийм ч их биш байна. Тиймээс харилцааны асуудлыг зохицуулж чадах хэн нэгэн байвал түүнээс тусламж ав.

Мэлхий: Санхүүтэй холбоотой асуудал түрхэн зуурынх байна. Иймээс сэтгэлийн хөдөлгөөнөө сайн барих хэрэгтэй. Өөрийн сайн таньж мэддэг хүнээсээ тусламж зөвлөгөө авч болно. Түншүүд харилцан итгэлцлийг чухалчлан, нэг нэгнээ сайн сонсож чадваас үйл ажиллагаа үр дүнд хүрэх болно. Хэдийгээр шинэ ажил эхэлж болох ч их завгүй байгаа бол түр хойшлуул. Өмнөх ажлаа нэг мөр дуусга. Ойр дотнын хүмүүстээ анхаарал халамж тавихад үргэлж бэлэн бай.

Арслан: Өөрийн сурсан ажил хэргээ тайван хийх өдөр. Өнөөдөр та ойр зуурын ажил хэргээ хялбархан бүтээж чадна. Харин залуу хүмүүс сурах мэдэх үйлсдээ онцгой анхаар. Арилжаа наймаа тийм ч их ашиггүй гэдгийг анхааруулж байна. Хожим харамсах алдаа гаргахгүйн тулд яаралтай шийдвэр гаргахаас зайлсхий. Чухал ажлаа тодорхой болтол хойш нь тавь. Энэ нь ирээдүйд учрах саадаас хамгаалах болно.

Охин: Ямар нэгэн сайн санааны үйлс хийж бүтээх хүсэл төрнө. Нийгмийн амьдралын гунигтай талыг та хэт их мэдрэх хэрэггүй. Таны амьдралд хандах хандлага өнөөдрийн гаргах шийдвэрт хүчтэй нөлөөлнө. Найз нөхдийн харьцаа зарим талаар дарамтад орох хандлага гарч ирнэ. Хайр дурлалын асуудлаа шийдэн хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байх орчныг өөрөө бүрдүүл. Зарим бүтэлгүй зүйлээ өнөөдөр зүгээр л хойш тавь.

Жинлүүр: Өнөөдөр од эрхэс таныг ивээх болно. Гэхдээ зам дээр тохиох учрал бүрд мэдрэмжтэй ханд. Хийх ажлаа байнга тэмдэглэж, үргэлж өөртөө чухал хэсгийг сануулж байх хэрэгтэй болно. Ажлын ачаалал танд төвөгтэй санагдана. Хамтрагч нарийн үйл хөдлөлөөс болж сэтгэл хөдлөлөө дарахад хэцүү байна. Өөрийгөө барьж чадвал бодсоноос ч илүү том амжилт таныг хүлээж байна.

Хилэнц: Та сэтгэл өөдрөг, эрч хүчтэй байх тул удаан хугацааны турш төлөвлөсөн ажлаа хийж амжуулах цаг үе. Өөрийн авьяас чадвараа шаардлагатай үед гаргаж чадвал сонирхолтой ажлын санал хүлээж авч болох юм. Энэ үед чухал бичиг баримт бэлдэх бол анхааралтай бай. Маргаан мэтгэлцээнд биеэ сайн барьж байхгүй бол хэвийн харьцаагаа сэргээх гэж удна.

Нум: Мэдээлэл олж авах болон оюун бодлоо цэгцлэхтэй холбоотой хувийн сонирхлоо тэлэх хэрэгтэй байна. Гэхдээ хүссэн болгоноо авах нь сайн зүйл биш гэдгийг ойлго. Бусдыг шүүмжлэхээсээ өмнө өөрийнхөө талаар анхааралтай тунгааж бодох хэрэгтэй. Шинэ санаа дэвшүүлэх, зоримог шийдвэр гаргах зэрэг нь тийм ч таатай үр дүнд хүргэхгүй. Тиймээс аливаад идэвхийлэн оролцох төлөвлөгөөгөө сайн нягтал. Худалдаа наймаа хийх бол сайн тооцож үз. Хийсэн сонголтоо хянах боломж өөртөө гарга.

Матар: Таны байр сууринд атаархаж, үйл ажиллагааг тань эсэргүүцэж байгаа хүмүүс сөрөг үйлдэл үзүүлэх бололтой. Гэхдээ хэрэв шийдэх боломжгүй асуудал л гаргаж ирэхгүй бол танд төдий л төвөг удаж чадахгүй. Иймд хэт их стресст орохоос болгоомжил. Биеэ авч явах байдлаараа өөрийн сул талаа нуу. Бүх зүйл байнга өөрчлөгдөж байгаа тул нэг хэв загварт баригдахаас зайлсхий. Энэ үед зүгээр сууж ямар нэгэн юм өөрчлөхөөс айвал олон зүйлээс хоцорно.

Хумх: Тулгамдсан асуудлаа шийдэл гарах хүртэл хойшлуулах хэрэгтэй. Харин өдөр тутмын ажлаа зүтгэл гарган, тасралтгүй хийснээр зорилгодоо аажмаар ахиц гаргана. Өмнө нь хуримтлагдсан ажлуудаа дуусгахад ихэнх цагийг зориул. Уйгагүй бага багаар хийснээр урт хугацаандаа илүү их ашиг олж авч чадна. Та мэдрэмжээ юу чухал болохыг олж нээхэд хандуул. Эрүүл мэнд муудаж магадгүй тул анхааралтай бай.

Загас: Бизнес эрхлэгч хүмүүст олсон амжилт нь сэтгэл ханамж ба том боломж авчирна. Нэр хүндтэй хүмүүсийг гялалзсан амжилт, чих дүлийрэм алга ташилт хүлээж байна. Өөрийгөө золиосолж, өрсөлдөн тэмцэж чаддаг хүмүүст амжилт ойрхон байна. Харин юу хийхээ сайн мэдэхгүй байгаа эсвэл сонголтоо хийж чадахгүй байгаа хүмүүсийг элдэв албан шаардлага, хуулийн хязгаарлалт бухимдуулна. Амьдралын бүхий л асуудал төвөгтэй санагдаж байгаа бол сайн арга зам олтлоо өөрийн мэдлэг чадвараа сайжруулж эхлэх нь хамгийн сайн шийдэл байх.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22