Dark Light
Нийгэм | 2026-02-25

ЭМДҮЗ-ИЙН 03 ДУГААР ТОГТООЛЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоолыг сүүлийн шатанд хэлэлцэж, нийт гишүүдийн саналаар эцэслэн баталлаа.

Анхан шатны тусламж үйлчилгээний бодлого, чиглэл, санхүүжилтийг тодорхойлох 03 дугаар тогтоолоор өрхийн эрүүл мэндийн төвд 56 тэрбум, сумын эрүүл мэндийн төвд 77 тэрбум, нийт 133 тэрбум төгрөгийн зузаатгал хийснээр түүхэн шийдвэр гаргав.

03 дугаар тогтоолын гол шинэчлэлт нь хаалга баригчийн тогтолцоог бүрдүүлэх, архаг өвчний хяналт, хүн амын дундаж наслалт тэр дундаа эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарах, тусламж үйлчилгээний хүртээмж, хүний нөөцийн бодлого, нэг иргэний суурь тарифыг нэмэгдүүлж бэхжүүлэх, урамшууллын системийг тус тус нэгтгэн зохицуулснаараа онцлогтой.

Уг тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын системийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, анхан шатны өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагуудыг иргэний бүртгэл, хяналт, гүйцэтгэлээр нь үнэлэн урамшуулах, иргэдэд хүртээмжтэй, чанартай тусламж үзүүлэх гэсэн гурван талын оролцоог хангав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22