Dark Light
Нийгэм | 2026-02-26

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД 50 ГАРУЙ МАЛЧДАД ТУСЛААД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагдсан нөхцөл байдал үүссэн билээ. Үүнтэй холбогдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас 4 нэгж техниктэй 20 цэргийн алба хаагч 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Халхгол суманд үүрэг гүйцэтгэж байна.
Алба хаагчдын малчдадаа үзүүлж буй тусламжийн талаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Хуягт техникийн албаны дарга хошууч С.Сод-Эрдэнээс тодруулахад “Дорнод аймгийн Онцгой комиссоос тавьсан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын дарга, Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар хошууч Б.Отгонбатаар ахлуулсан бүрэлдэхүүн Халхгол сумын малчдад 3 дахь өдрөө ажиллаж байна. Манай алба хаагчид илүү олон малчдад хүрч ажиллах хүрээнд “Ялалт”, “Ташгай” багуудад хуваагдаж, цасанд боогдсон зам давааг нээх, хүн бүл цөөтэй айл өрхүүдийн өвөлжөөний хунгарласан цасыг цэвэрлэх, нүүлгэх, аймгаас явуулсан хивэг тэжээлийг түгээх ажлыг тус тус гүйцэтгэж байна. “Ташгай” багт хошууч Б.Отгонбатаар ахлуулсан 17 цэргийн алба хаагч ажиллаж байгаа. Сумын төвөөс алслагдсан гамшгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас олон бүрэлдэхүүн ажиллаж байгаа нь тэр. “Ялалт” багт ахмад Д.Ганбаяраар ахлуулсан гурван цэргийн алба хаагч зам даваа нээх, тээвэрлэсэн өвс тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэж байна. Мэдээж гамшгийн улмаас зам даваа хаагдсан байгаа учраас манай алба хаагчид өөрсдөө замаа цэвэрлэж, айлууддаа очиж байна. Тэгэхээр бага зэрэг хугацаа алдах тал байна. Одоогийн байдлаар "Ялалт", "Ташгай" багийн 50 гаруй өрх айлд өвс тэжээл хивэг хүргэж, хашаа хороог нь цэвэрлэж, цасанд боогдсон орон нутгийн зам, давааг нээх ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна. Манай алба хаагчид хаа нэг сүлжээтэй айлд очихоороо л холбоонд орж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22