Dark Light
Нийгэм | 2026-02-26

УУРХАЙН ТАЛБАРТ ДРОН АШИГЛАХ, ШӨНИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖ БҮРДЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Оюу толгойн уурхайн талбарт 25 кг-аас дээш жинтэй дрон ашиглах, шөнийн нислэг үйлдэх боломж бүрдлээ.
Уг технологийг нэвтрүүлснээр уурхайн талбар дахь газарзүйн онцлог, аюулын өндөр эрсдэл зэргээс шалтгаалан хүн очих боломжгүй бүсүүдэд шаардлагатай ачаа, тоног төхөөрөмжийг аюулгүй, найдвартай, шуурхай хүргэх боломжтой боллоо.
“Оюу толгой” компанийн Алсын удирдлагатай тоног төхөөрөмжийн баг Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн дүрэм-102 (ИНД-102)-ын дагуу таван үе шаттай хяналт шалгалтыг амжилттай даван, уурхайн талбарт 25 кг ба түүнээс дээш жинтэй, хүнгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглах гэрчилгээгээ 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан юм.
Ингэснээр “Оюу толгой” компани ИНД-102 дүрмийн дагуу гэрчилгээ авсан анхны уул уурхайн компани болж, Монгол Улсад энэхүү ангиллын гэрчилгээтэй хоёр дахь байгууллага боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22