Dark Light
Нийгэм | 2026-02-26

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА ХУВААЛЦЛАА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Төв банкнаас (Nepal Rastra Bank) ”Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд тулгарч буй өнөөгийн сорилт, тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын бага хурлыг тус улсын Катманду хотноо зохион байгууллаа.

Тус бага хуралд Монгол Улсаас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны хянан шалгагч Б.Номинчулуун оролцож, Монгол Улсын ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврыг 6 сарын дотор биелүүлж, саарал жагсаалтаас гарсан туршлага, МУТСТ тогтолцоо, эрсдэлд суурилсан хяналт шалгалт, зохицуулалтын орчны талаар илтгэл танилцуулж, санхүүгийн болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид болон иргэд олон нийтэд чиглэн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар сайн туршлагыг хуваалцлаа.

Балба Улсыг санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх (МУТС) стратегийн дутагдалтай улсуудын жагсаалт буюу саарал жагсаалтад 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр оруулж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн билээ. Үүнтэй холбоотойгоор Балба Улсаас МУТСТ чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн МУТСТ тогтолцоо, хяналт шалгалтыг бэхжүүлэх,  олон улсын сайн туршлагыг судлах, харилцан мэдээлэл солилцох зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулсан юм. Тус бага хуралд Энэтхэг, Бангладеш, Шри Ланка болон Монгол Улсын зохицуулагч байгууллагын төлөөллүүд урилгаар оролцож, МУТСТ тогтолцооны өнөөгийн эрсдэл, хяналт шалгалтын арга зүй, хууль эрх зүйн орчны шинэчлэл, чадавхыг бэхжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22