Цагдаагийн байгууллага согтуурсан үедээ бусдыг хутгалсан иргэнийг шуурхай олж тогтоон, баривчиллаа.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн нэр бүхий суманд архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн эрэгтэйг хувийн таарамжгүй харилцааны улмаас хутгалж, зугтаасан иргэн Б-г цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоолоо. Эд мөрийн баримтаар саарал өнгийн хуванцар иштэй, 20 см урттай хутга зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ оны 2 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нийт 51 бүртгэгджээ. Эдгээрийн дийлэнх нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байна. Иймд иргэд та бүхнийг энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас зөвлөлөө.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









