2022–2023 оны хичээлийн жилийн 4 дүгээр улиралд үндэсний түвшинд зохион байгуулсан архи, согтууруулах ундааны хэрэглээний судалгаанд хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн өдрөөр суралцдаг 8–12 дугаар ангийн сурагчдыг хамруулсан ба ба хоёр шатлалт, санамсаргүй түүврийн аргаар хот, хөдөөгөөс нийт 51 (хот-26, Хөдөө- 25 ) Ерөнхий боловсролын сургуулийн 3857 хүүхэд судалгаанд оролцох боломжтойгоор сонгогсдсоноос нийт 3311 сурагчдыг судалгаанд хамруулсан байна.
Сургуулийн орчин дахь архи, согтууруулах ундааны хэрэглээ:
Нийт суралцагчдын 42.3 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байна. Насны бүлгээр авч үзвэл 16–17 насны суралцагчдын 43.8 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн нь бусад насны бүлгээс өндөр үзүүлэлттэй байна.
Насанд хүрээгүй суралцагчдын 50.4 хувь нь архи, согтууруулах ундаа худалдан авахыг оролдож байсан гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын 10.8 хувь нь сүүлийн 30 хоногт согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд хөдөө орон нутгийн суралцагчдын хэрэглээ хотын суралцагчдаас 7.3 хувиар өндөр байна.
Согтууруулах ундааг гэр орчинд хэрэглэсэн гэж 66.1 хувь нь хариулсан бол 3.8 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас ямар нэгэн асуудалд орсон эсвэл зодоон, маргаанд холбогдсон байна.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм









