Dark Light
Нийгэм | 2026-02-26

М. ОТГОНБАЯР: УДИРДЛАГА ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаа доголдож эмчилгээ үйлчилгээ явуулахад хүндрэл учирч байгаа талаар эмнэлгийн ажилчид мэдээлэл хийлээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал М. Адилсайхан:

“Улсын нэгдүгээр Төв эмнэлэг Монгол улсын хамгийн өндөр түвшний лавлаа судлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг. Өдөрт амбулатори тусламж үйлчилгээгээр 1200 гаруй хүнд үзлэг, оношилгоо хийдэг. 24 цаг тасралтгүй яаралтай тусламж үйлчилгээ 70 гаруй хүнд, хоногтоо 60 гаруй өндөр түвшний мэс заслын үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хамгийн өндөр түвшний лавлагаа тусламж үзүүлдэг ийм эмнэлэг байгаа. Гэтэл өнөөдөр энэ эмнэлэг богино хугацааны удирдлагын халаа, сэлгээ, хэт улс төржилтөөс болоод хэвийн үйл ажиллагаа явуулахад хэцүү болсон байна. Үүнийг яаралтай засаж залруулах шаардлага тулгараад байгаа”.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц. Ганбат:

“Эрчимт эмчилгээний тасаг 24 ортой ажиллаж байх ёстой. Гэтэл бид 12 ортой ажиллаж байна. Гол тусламж үзүүлдэг байсан 12 ортой тасаг засварт ороод 8 сарын хугацаа өнгөрч байгаа. Үйлчилгээ үзүүлсэн компани ажлаа дуусгаагүй, хүлээж авах бололцоогүй байдалтай байна. Мөн нэг удаагийн ариун хэрэгслийн дутагдалтай байдлаас болоод хүнд өвчтөнд тусламж үзүүлэхэд төвөгтэй нөхцөл байдал үүсээд байна. Эмнэлгийн удирдлага тогтворгүй байх нь нийт ажилчдын сэтгэл санааны байдалд ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байх. Нэг өдрийн дотор 3 дарга солигдох шахуу ойлгомжгүй байдал бий боллоо”.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үе судлалын төвийн дарга М. Отгонбаяр:

“Удирдлагын тогтворгүй байдлаас болж санхүү гацаад, эмчилгээ үйлчилгээ саатаж байгаа нь зохисгүй юм. Удирдлага тогтвортой ажиллах хэрэгтэй, тогтвортой санхүүтэй байх хэрэгтэй гэж л эмч нар хүсэж байна” гэж мэдэгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22