Монгол Улсын Засгийн газрын “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны 204 дүгээр тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онуудад арилжааны банкнаас авсан Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас холбогдох арилжааны банкуудтай Эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан болно.
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах шийдвэрт Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдана. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудаас ирүүлсэн байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндөрт өртсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг нэгтгэн холбогдох арилжааны банкуудад хүргүүлсэн.
Иймд байгалийн давагдашгүй хүчин зүйл ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан газар тариалан эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд харилцагч арилжааны банкандаа хандаж хүүгийн хөнгөлөлттэй эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөө хойшлуулах арга хэмжээг авна уу.
|
Эх сурвалж
| ХХААХҮЯ
|
АДМИН







Нийгэм









