Dark Light
Нийгэм | 2026-02-26

УДИРДАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийг дэмжих “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн Удирдах хорооны ээлжит хурал боллоо.
Хурлаар төслийн 2025 оны хэрэгжилтийн үр дүнг дүгнэж, 2026 оны эхний хагас жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Төслийг Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ), Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам (DFAT)-ны буцалтгүй тусламжаар Боловсролын яам болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-тэй хамтран 2026 оны зургаадугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.
Удирдах хорооны дарга, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал 2026 оны эхний хагас жилд мэргэжлийн боловсролын санхүүжилт, хувьсах зардлын шинэчлэлийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээг төлөвлөгөөнд тусгаж, холбогдох талуудтай хамтран ажиллах чиглэл өглөө.
Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ийн дэргэд хосмог сургалтыг дэмжих нэгж байгуулсныг сайшааж, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сургалтын байгууллага болон ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус байгууллагын оролцоо чухал болохыг онцолсон юм.
Хуралд ХБНГУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн хэлтсийн дарга Удо Вебер, Австралийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрю Бэрримэн, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав болон бусад төлөөлөл оролцов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22