Dark Light
Нийгэм | 2026-02-26

ТӨРСӨН ХҮҮГЭЭ ЗОДОЖ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ 4 ЖИЛИЙН ДАРАА ИЛЭРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ховд аймгийн Буянт суманд оршин суугч иргэн Г нь 2022 онд сураггүй алга болсон хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, ноцтой гэмт хэргийг илрүүлжээ.

Тухайн үед иргэн Г сураггүй болсон нь сэжигтэй нөхцөл байдалтай байсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байна. Мөрдөн шалгалтын явцад иргэн Г нь нас барсан болохыг тогтоож, улмаар түүний цогцсыг олжээ.

Шалгалтаар талийгаачийн төрсөн эцэг, 41 настай Б нь 2022 онд хувийн таарамжгүй харилцааны улмаас төрсөн хүүгээ зодож, амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон байна.

Мөн сэжигтэн Б нь эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон хүргэн нартайгаа үгсэн тохиролцож, хүүгийнхээ цогцсыг нууж булсан нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ.

Одоогоор уг хэргийг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд холбогдох этгээдүүдэд эрүүгийн хариуцлага тооцох ажиллагаа явагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22