Dark Light
Нийгэм | 2026-02-26

ЦАСАНД БООГДСОН МАЛЧДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Дорнод аймгийн Халхгол суманд их хэмжээний цасаар шуурсны улмаас үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 цэргийн алба хаагч, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын 6 цэргийн алба хаагч нийт таван нэгж техниктэйгээр ажиллаж байгаа билээ. 

Цэргийн алба хаагчид өнөөдрийн байдлаар 5 бүлэгт хуваарилагдан Халхгол суманд хаагдсан зам давааг нээх, цасанд дарагдсан айл өрхүүдийн өвөлжөөг гаргах, өвс тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ зам дагуу таарч цасанд боогдсон автомашинуудыг татан гаргаж, иргэдийг болзошгүй эрсдлээс авран хамгааллаа. Мөн цасанд боогдоод удсан малчдад эрүүл мэндийн үзлэг хийж, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Малчдад тусламж үзүүлж буй цэргийн алба хаагчдын дунд цэргийн эмч, дэслэгч Д.Анхбаяр (327) ажиллаж, эрүүл мэндийн тусламж үзүүлж, даралт тогтворжуулах эмчилгээ хийжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22