Dark Light
Нийгэм | 2026-02-27

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛЛИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Иргэн бүрийн хувийн мэдээлэл нь халдашгүй, хуулиар хамгаалагдсан үнэт зүйл юм. 
Хувийн мэдээлэл гэдэгт тухайн хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой аливаа мэдээллийг ойлгоно. 
Үүнд: 
  • иргэний регистрийн дугаар
  • оршин суугаа хаяг
  • утасны дугаар
  • эрүүл мэндийн мэдээлэл
  • гэр бүлийн байдал гэх мэт мэдээллүүд хамаардаг. 
Монгол Улс 2021 онд "хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн баталж, хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах бүхий л үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан. 
Уг хуулиар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд мэдээлэлтэй харьцахдаа иргэний зөвшөөрөл, хуульд заасан үндэслэл, мэдээллийн аюулгүй байдлыг чанд мөрдөх үүрэгтэй болсон юм. 
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох "E-Mongolia"-д иргэний мэдээлэлд хандсан тохиолдолд тухайн иргэнд мэдэгдэл очдог тогтолцоо нэвтэрсэн. 
Жишээлбэл, иргэн цахимаар эмнэлэгт цаг авах үед холбогдох байгууллага таны мэдээлэлд хандсан тухай систем автоматаар мэдэгдэнэ. 
Энэ нь мэдээлэл ашиглалт ил тод, хяналттай байгаагийн илрэл юм.
Хэрэв таны мэдээллийг хууль зөрчин задруулсан, алдагдуулсан, зөвшөөрөлгүй ашигласан бол холбогдох этгээд хуульд заасан хариуцлага хүлээнэ. 
Иргэний хувийн мэдээлэл нь халдашгүй бөгөөд түүнийг хамгаалах үүрэг нь төр, байгууллага, мэдээлэл боловсруулагч бүрд ногддог.
Иймд иргэн та өөрийн мэдээлэлд хэн, хэзээ, ямар зорилгоор хандсаныг тогтмол шалгаж, зөрчил илэрвэл холбогдох байгууллагад мэдэгдэх нь өөрийн эрхээ хамгаалж буй хэрэг юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22