Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүлжүүлэх саатуулах байрны алба хаагчдад зориулсан “Эмнэлгийн яаралтай тусламжийн сургалт, дадлага” энэ оны 02 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү сургалт, дадлагын зорилго нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, насанд хүрэгчдийн амь насанд аюултай цочмог өвчнийг эрт танин оношлох, амилуулах суурь болон лавшруулсан тусламж, үйлчилгээг стандартын дагуу үзүүлэхэд чиглэж байна.
Мөн осол, гэмтлийн үед бэртэж гэмтсэн иргэн, эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэгдсэн болон яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд багийн зохион байгуулалтаар шуурхай, үр дүнтэй тусламж үйлчилгээ үзүүлэх практик дадлыг эзэмшүүлэх ач холбогдолтой юм.
Тус сургалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг 115 алба хаагч хамрагдаж байна.
АДМИН








Нийгэм






