Эдийн засаг, хөгжлийн яам 2026 оны 02 дугаар сарыг “Жендерийн эрх тэгш байдлыг хангах сар” болгон зарласан. Энэ хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч байгаа билээ. Түүнчлэн байгууллагын хэмжээнд жендерийн мэдрэмжтэй, тэгш оролцоог дэмжсэн ажлын орчныг бүрдүүлэх, албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Аяны хүрээнд “Тэгш манлайлал-Тэгш хөгжил” сэдэвт сургалтыг Жендерийн Үндэсний хороо болон Хэргэм Монгол Манлайлал төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа. Сургалтад яам болон харьяа байгууллагуудын албан хаагчид хамрагдаж, Жендерийн Үндэсний хорооны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Батхишиг жендерийн бодлогын хэрэгжилт, оролцооны тэгш байдлын ач холбогдлын талаар илтгэл тавилаа. “Хэргэм Монгол Манлайлал” ТББ-ын тэргүүн, Нийгмийн ухааны магистр, лектор Д.Мягмардорж тэгш оролцоонд суурилсан манлайллын арга барил, хувь хүний хөгжил, байгууллагын соёлын талаар илтгэл хэлэлцүүлэв.
Сургалт нь албан хаагчдад тэгш оролцоонд суурилсан манлайллын ойлголтыг төлөвшүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, өөрийгөө болон бусдыг ойлгон манлайлах ур чадварыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг боллоо.
Эдийн засаг, хөгжлийн яам цаашид жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлогын хэрэгжилтийг тогтвортой үргэлжлүүлж, байгууллагын соёл, манлайллын хөгжилд чиглэсэн үе шаттай арга хэмжээг зохион байгуулан ажиллана.
АДМИН







Нийгэм






