"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.77 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд:
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 61.4 ам.доллароор арилжаалж нийт 3.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 3.0 ам.доллароор буюу 5.1% өслөө.
Дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс- 64.0 мянган тонн, 60.0 ам.доллароор арилжаалж нийт 3.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 62.4 ам.доллароор арилжаалж нийт 1.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 4.0 ам.доллароор буюу 6.8% өслөө.
2026 он гарснаар нийт 28 удаагийн арилжаагаар 160.7 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.9 сая тонн нүүрс арилжаалаад байна.

АДМИН







Нийгэм






