Dark Light
Нийгэм | 2026-02-27

КОРНЕЛЛИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН Э.БИЛГҮҮН 8 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНСЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Нью-Йорк мужийн Томпкинс шүүхийн бүртгэлээр, Корнеллийн их сургуулийн 22 настай оюутан Э. Билгүүн нэгдүгээр зэргийн хүчингийн хэргээр 8 жил, хоёрдугаар зэргийн хулгайн хэрэгт буруутай нь тогтоогдож 8 жилийн хорих ял сонссон байна. Ял нь зэрэг гүйцэтгэгдэх тул дээд тал нь найман жилийн хорих ял эдлэх юм.

Дүүргийн прокурор Мэттью Ван Хоутений мэдээлснээр, Билгүүн нь 2023 оны 11 дүгээр сард гэмт хэрэг үйлдэх зорилгоор эмэгтэй оюутны дотуур байрны өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрч, бэлгийн харьцаанд орсон /хүчирхийлэл үйлдсэн/ гэж буруутгагдсан. Мөн "Шүүгдэгч үйлдлийнхээ төлөө гэмшихгүй, хариуцлага хүлээхгүй байгаа" гэж мэдэгджээ. Нью-Йорк мужид нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэгт дээд тал нь 25 жил, хамгийн багадаа 5 жилийн хорих ял оноодог бөгөөд прокурорууд Билгүүнд хүчингийн хэрэгт 15 жил, хулгайн хэрэгт 10 жил оноохыг санал болгож байсан байна. 

Шүүх мөн суллагдсаны дараах 10 жилийн хяналт шалгалтын ял оноожээ. Үүнийг 1998 оны “Ял оноох шинэчлэлийн тухай хууль”-д заасан байдаг. Өөрөөр хэлбэл, суллагдсаны дараах 10 жилийн хугацаанд шинэ гэмт хэрэг үйлдэхгүй, шүүхийн хариуцлагыг биелүүлэх шаардлагатай гэсэн үг юм.

Э. Билгүүн нь Корнеллийн Их Сургуульд 328,000 долларын тэтгэлэгтэй элсэж байсан байна.


Эх сурвалж | cornellsun
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22