Dark Light
Нийгэм | 2026-02-27

“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Үндэсний аудитын газраас “Туулын хурдны зам мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байдал”-д хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ.

Аудитыг Үндэсний аудитын газрын Тусгай чиг үүргийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Баярсайхан нээж, аудитын талаар товч мэдээллийг өгч, хамрагдагч байгууллагуудад төлөвлөгөө, удирдамжийг танилцуулсан байна.

Нээлтэд шалгагдагч болон хамрагдагч байгууллага болох Зам тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ, “Туулын хурдны зам” ОНӨААТҮГ болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцов. 

Аудитыг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлүүлж,  тайланг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  дотор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22