Dark Light
Нийгэм | 2026-02-28

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
 
03 дугаар сарын 02-нд ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.
 
Хур тунадас: 28-нд Алтайн өвөр говь болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 03 дугаар сарын 01-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр, 05-нд Халх голын хөндийгөөр, 06-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: 28-нд нутгийн зарим газраар, 03 дугаар сарын 01-нд Алтайн уулархаг нутгаар, 02-нд ихэнх нутгаар, 03-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 03 дугаар сарын 06-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 28-нд оройдоо ялимгүй цас, 03 дугаар сарын 02-нд цас орж, цасан шуурга шуурна. 
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 03 дугаар сарын 02-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-32 градус, бусад хэсгээр           -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 03 дугаар сарын 06-наас өдөртөө хүйтний эрч суларна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22