Dark Light
Нийгэм | 2026-02-28

200,000 АМ.ДОЛЛАР ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ ШҮҮХЭЭС ЯЛ ОНОГДУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг банкнаас бэлэн 200.000 доллар алга болсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн банкны нягтлан бодогч Э нь бэлэн мөнгө хадгалах сейфийг хууль бусаар онгойлгон 100 долларын дэвсгэртээр багцалсан 2 боодол нийт 200.000 долларыг хулгайлан авч өөрийн болон нөхрийнхөө хэрэглээний зээлийг төлөх зорилгоор хувьдаа ашигласан нь тогтоогдсон. Уг хэргийг шүүхэд шилжүүлж шүүхээс яллагдагч Э-д ял оногдуулсан байна. 
 
Иймд албан байгууллага аж ахуйн нэгжүүд дотоод хяналтаа сайжруулах, санхүүгийн хариуцлагатай ажилтнууд хууль тогтоомжийг чанд сахин мөрдөх, гэмт хэргийн талаар мэдсэн, харсан, сэжигтэй санагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. 
 
Санхүү эд хөрөнгөтэй холбоотой аливаа хууль бус үйлдэл нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэс болдог. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22