Dark Light
Нийгэм | 2026-02-28

ИРГЭДЭД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ОЛГОЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр галын аюулд өртсөн болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу иргэдэд өргөө цагаан гэр олголоо. Энэ үеэр Засаг дарга М.Алтангэрэл “Бид ирсэн өргөдөл бүртэй танилцан хууль тогтоомжид заасан олон үзүүлэлтийг харж нийгмийн халамж нэн шаардлагатай иргэдэд бодит дэмжлэг үзүүлэхийг хичээдэг. Та бүхний дунд багш, зохицуулагч цагдаа, хог тээврийн ачигч, хорооны хэв журмын олон нийтийн байцаагч, асрах хүнгүй өндөр настан, олон хүүхэдтэй өрх толгойлсон асран хамгаалагч гээд төр хайр халамжаа хүргэх ёстой хүмүүс бий. Бид бүх хүсэлтийг шийдвэрлэх санхүүгийн боломж нь үнэхээр хомс юм. Тийм учраас ирсэн өргөдлүүдээс холбогдох хууль, тогтоомжийн дагуу Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны Засаг даргын Ажлын алба хамтран судлаад газар дээр нь нөхцөл байдлын үнэлгээ хийн үүнд үндэслэн Зөвлөлийн хурлаас шийдвэр нь гардаг. Та бүхэн минь өөрийн гэсэн дулаан гэртээ, өнөр олуулаа эрүүл энх, аз жаргалтай, зорилго, тэмүүлэлтэй амьдраарай” гэв.


Эх сурвалж | Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22