Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг мэдээллийг хүргэж байна. Үүнд:
Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Цогоо: Ч:65 (Зайсан-Офицеруудын) чиглэлд явж байгаа Эмсид ХХК-ийн 19-060 гарааш дугаартай автобусны жолооч Б.Пүрэвсүрэнгийн үйлчилгээний соёл, харьцаа, ур чадвар үнэхээр гоё санагдлаа.
Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Янжиндолгор: Ч:19А (Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв) чиглэлийн ДЮЦ ХХК-ийн 16-014 гарааш дугаартай автобусны жолооч Д.Баярсайхан нь үлгэр жишээ соёлтой, хүлээцтэй байж, ажил үүргээ чин сэтгэлээсээ хийж байгаад нь маш их баярлалаа. Алтан шар зам нь өлзийтэй байг.
Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Оюунбилэг: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлийн "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААҮГ-ын 2-119 гарааш дугаартай автобусны жолооч З.Батхуяг нь үйлчилгээг үлгэр жишээ үзүүлж байна.
Иргэний гомдол: Ч:18А (ТЭЦ-3-Гэмтлийн эмнэлэг) чиглэлд явж байсан 5-281 гарааш дугаартай автобусны жолооч нь Чингэлтэй дүүргийн зогсоолоос хүнээ авахгүй гарсан.
Шийдвэрлэлт: Жолооч Б.Б-ээс тодруулахад “Дээрх зогсоолоос хөдлөхөд нэг хүн араас гүйсэн тул хүлээгээд зогстол зураг дарчхаад буцаад явсан” гэх тайлбар өгөв.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Д.Амарзаяа: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-127 гарааш дугаартай автобусны жолооч нь 3-р эмнэлэг зогсоолоос суух гэтэл суулгахгүй албаар хаяж явсан.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг ажиллахгүй байгаа тул хариуцсан хэсгийн даргад шалгаж шийдвэрлэн гомдол гаргагчид хариу өгч, эргэн мэдэгдэх үүрэг өглөө.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Баатар: Ч:41 (Баруун салааны эцэс-Халдвартын эмнэлэг) чиглэлд явж байсан 11-082 гарааш дугаартай автобусны жолооч нь 5-р буудал зогсоолоос хүнээ авахгүй явсан.
Шийдвэрлэлт: Трансбус ХХК-ийн жолооч Б.Б-д торгуулийн арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Р.Урантөгс: Ч:2 (Шархадны эцэс-3,4-р хорооллын эцэс) чиглэлд явж байсан 1-055, 1-073 гарааш дугаартай автобусны жолооч нар Баруун 4 зам зогсоолын гарц дээр хүнээ буулгаад, буудал дээр зогсож байгаа хүнээ авахгүй явсан.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд 1-055 гарааш дугаартай автобус дүүрэн хүнтэй ирээд хүнээ буулгаад багтахгүй явсан. 1-073 гарааш дугаартай автобус хүнээ буулгаад, суулгасан байна.
|
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|
АДМИН







Нийгэм








