Dark Light
Нийгэм | 2026-02-28

ЯПОН УЛСАД АЙЛЧИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга генерал Х.Үчикүрагийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Төлөөлөгчдийг Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хүндэт харуул жагсан хүндэтгэлтэйгээр угтан авсан юм. Дэслэгч генерал С.Ганбямба Нэгдсэн штабын дарга генерал Х.Үчикүра нар хэлэлцээ хийж, хоёр орны Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар харилцан санал солилцсон.
Мөн Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Ё.Вакабаяши дэслэгч генерал С.Ганбямбыг хүлээн авч уулзан хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааны талаар санал солилцож, халуун дотно яриа өрнүүллээ. Уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан байлцлаа.
Айлчлалын хүрээнд ЗХЖШ-ын дарга Японы Үндэсний батлан хамгаалахын их сургуулиар зочилж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ сургуульд сүүлийн 20 гаруй жил манай алба хаагчид суралцан төгсөж, Зэвсэгт хүчиндээ үр бүтээлтэй ажиллаж байна. Дэслэгч генерал С.Ганбямба Япон Улсын Цэргийн их, дээд сургуулиудад суралцаж буй цэргийн алба хаагчидтай уулзаж, сурлагын амжилт хүсэн дурсгалын зураг даруулав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22