Dark Light
Нийгэм | 2026-03-01

ХИЛЭНЦ: ӨӨРИЙН БОДОЛ САНААГАА БУСАДТАЙ ХУВААЛЦ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хувь хүний хөгжилдөө илүү анхаарал хандуулна. Өдөр тутмын амьдралдаа хэрэгцээ шаардлагагүй болсон зүйлээс даруй салж, шинэ өөрчлөлтөд бэлд. Зарим нэг зүйлээсээ татгалзах шаардлага гарвал хойшлуулах хэрэггүй. Харилцааны хувьд нээлттэй бай. Гэр бүлийн хүн болон үр хүүхдүүддээ өөрт таалагдсан зүйлээ хийх боломж өг.

Үхэр: Гэр бүлийн арга хэмжээн дээр өөрийн зохион байгуулах чадвараа бусдад харуулж сайхан сэтгэгдэл төрүүлэх бололтой. Уран бүтээлч хүмүүс олны анхаарлын төвд байх болно. Бусад хүмүүс танд хачин жигтэй, ухаангүй ааш гаргаж байсан ч эргүүлээд адилхан байх нь утгагүй хэрэг болно. Ганц бие хүмүүс романтик болзооны урилга авах магадлалтай. Бүх зүйлд санаа зовох хэрэггүй, зүрх сэтгэлээ л дага. Хэн нэгэнд ямар нэг зүйл хийж өгөхөөр амлалт өгсөн бол түүнийгээ цуцалж, өөртөө амрах цаг гарга. 

Ихэр: Амьдралын хэм хэмжээг зохих түвшинд барьж байхын тулд хичээх хэрэгтэй үе. Од эрхсийн холбоо таны сэтгэл хөдлөлд нөлөөлөх тул тогтвортой тайван байдлыг олж авахыг хичээ. Үгүй бол хайр дурлал асуудалтай байна. Бусдын нөлөөнд автаж хийх аливаа зүйлд болгоомжтой ханд. Жижигхэн юмыг хэт том болгон дөвийлгөх хэрэггүй. Эрүүл мэндээ хамгаалахын тулд гаднын нөлөөнөөс болгоомжлохоос гадна аль болох сэтгэл зүйн тогтвортой байдалтай байх нь хамгийн чухал. 

Мэлхий: Гэр бүлийнхээ халуун дотно гишүүн байж өөрийн хүсэж буйг бусдадаа ч бас өг. Өдрийг сайхан хөгжилдөж өнгөрөөхийг хүснэ. Бодлогогүй үг үйлдлээр дотно хүнээ гомдоохоос болгоомжил. Хор уршиг хожим илрэхийг санаж яв. Өмнөх алжаалаа тайлан өнөөдрийн ихэнх цагийг амарч өнгөрөө. Хамаатан садан эсвэл хөршүүдтэйгээ хууч хөөрөлдөж суух нь зугаатай байна. 

Арслан: Хэт их ажиллах нь таныг ядаргаанд оруулах тул урьдчилан дархлаа сайжруулах аргыг хэрэглэх нь зөв. Аль болох агаарт амрахыг хичээ. Эрүүл зөв хооллолтыг хэвшил болго. Чөлөөт цагаа гэр бүлийн хүрээнд өнгөрүүлж, ном унших, хайртай дотнын хүмүүстэйгээ ярилцах, гэр бүлийн тэмдэглэлт өдрийн бичлэг үзэх, хөгжим сонсох зэргээр тайван нам гүм орчныг эрхэмлэ.

Охин: Сарын эхний өдрөөс эхлэн ажлын төлөвлөгөөнүүд өөрчлөгдөх магадлалтай тул маш завгүй байх бололтой. Ахиж дэвших сайхан боломжийг танд олгож байгааг урьдчилан мэдэр. Танд ирэх гэнэтийн мэдээнээс болгоомжлох хэрэггүй. Өөрийгөө хэт анхаарлын төвд байлгах нь танд хэтэрхий хэрэгцээгүй ачааг авчрах тул болгоомжил. Аливаа харилцаанд энгийн байж, олсон амжилтаараа бахарх.

Жинлүүр: Өнөөдөр ихэнх хүмүүст сэтгэл санаагаа тайтгаруулах зөвлөгөө хэрэгтэй бололтой. Сайн сургаал таныг алдаа гаргахаас сэргийлж чадна. Од эрхэс танд илүү бүтээлч байх боломж олгоно. Урт хугацааны зорилгуудаа биелүүлэх алхам амжилт олохоор байна. Залуу жинлүүрүүд дур булаам байх ч эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа дотоод сэтгэлээ хэт ил гаргах нь алдаа болж мэднэ.

Хилэнц: Өөрийн бодол санаагаа бусадтай хуваалц. Бусад хүмүүс таны хир их ухаалаг гэдгийг мэдээд гайхах болно. Өөрчлөлт хийхгүй бол хэт их ажлаар өөрийгөө шаналгаж байж мэднэ. Энэ нь багагүй сэтгэлийн дарамтыг бий болгоно. Өнгөрсөнд үлдсэн харилцаа одоогийн амьдралд хэтэрхий нөлөөлөхөөс өмнө хуучин асуудалдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн тохиолдлын хайрын холбооноос зайлсхийхгүй бол таны амьдралд дарамт л авчирна.

Нум: Өөдрөг үзэл, өөртөө итгэлтэй байдал тань эрсдэл даах, шинэ сорилтыг давах чадварыг дэмжинэ. Өөрийгөө хөгжүүлснээр таны итгэл үнэмшил сэргэх болно. Шинэ харилцаа холбоо танд гайхалтай мэдрэмж төрүүлэх болно. Мөн сонирхож буй эсвэл аялах гэж байгаа гадаад улсын соёл уламжлал, хууль ёсны талаар сайн судал.

Матар: Зарим хүмүүс бага зэрэг сэтгэл зоволтыг мэдрэх болно. Та өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун байх нь чухал. Өнөөдөр тоглоом тоглох, найзуудтайгаа нийлэх, хайрлаж дурлах зэрэгт цаг зав гарга. Ганцаараа байж цагийг өнгөрүүлэхийг эрхэмлэдэг хүмүүс ч чөлөөт цагаа дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлэх нь хөгжилтэй сайхан байна. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэхээс болгоомжил. Хийх чухал ажилгүй бол оройг гэртээ өнгөрүүлэх нь тав тухтай, сонирхолтой байна. 

Хумх: Хийсэн ажлын үр дүн таныг баярлуулах болно. Гэхдээ бусдад туслан, хүндрэл бэрхшээлээс нь жаахан ч гэсэн хөнгөлөхөөс бүү татгалз. Өнөөдөр найз нөхөдтэйгөө уулзах эсвэл зарим нэг чухал хүмүүстэй санамсаргүй танилцах бололтой. Гэхдээ хэт олны хөл үймээнээс үүсэх асуудал таны эрч хүчнээс ихээхэн хумсалж мэдэх юм.

Загас: Од эрхсийн нөлөөгөөр ихсэх дотоод мэдрэмжээ сайн барьж байх хэрэгтэй. Алдаа дутагдлаа ухаалгаар удирдан зал. Бясалгал хийх нь сэтгэл санааны амар амгаланг өгөөд зогсохгүй ухаалаг байхад тусална. Таны өөртөө итгэх итгэл бусдыг татах болно. Найз нөхдийн хооронд зөрчилдөөн үүсэх магадлалтай байна. Эргэн тойрноо өөрчлөх гэсэн хүсэл тань нөхцөл байдлыг хурцдахад нөлөөлнө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22